“Тод Каннам” эмнэлгийн захирлыг шалгах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

“Тод Каннам” эмнэлгийн захирлыг шалгах ёстой

“Тод Каннам” эмнэлгийн захирлыг шалгах ёстой

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Тод Каннам” гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр /2020.01.20/ хэвлэлийн хурал хийлээ.


ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА

Талийгаачийн аав С.Гүндсамбуу “Миний аминаас илүү хайртай охин минь байсан юм. Ганц охиноо бид алдахад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байлаа. Охиноо алдаад бид есөн сар болж байна. Цагдаа шүүхийнхэнд итгээд өнөөг хүрлээ. Шүүхийн хэлэлцүүлэг долоо хоногийн өмнө боллоо. Ямар зүйл ангиар ялласныг нь мэдэхгүй явсаар байгаад “Тод Каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг гэсэн хоёр хүнийг яллагдагчаар татсан байна. Мэс заслыг гудамжны хоёр хүн хийгээгүй. Эмнэлэг гэсэн үүднээс миний охин мэс засалд орсон гэж бодож байгаа.

Тиймээс хуулийн этгээдээр эмнэлгийг яллагдагчаар татаж өгөөсэй гэж хүсч байна. Миний охин суурь өвчингүй, хийж бүтээх насандаа хорвоог орхилоо. Хуулийн байгууллага миний охины хэргийг үнэн зөвөөр шийдэж чадахгүй бол олон улсын байгууллагад хандана. Миний охины амиа алдсан хэргийг төрийн өндөрлөгүүд болон эрүүл мэндийн сайд анхааралдаа авч үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй” гэлээ.

МӨНГӨНИЙ ШУНАЛААС БОЛЖ МИНИЙ ОХИНЫ АМИНД ХҮРЛЭЭ

Талийгаачийн ээж Д.Аюуш “Энэ эмнэлэгт ганцхан миний охин хохироогүй. Өшөө олон хохирогч над руу утасдаж байна. Мөнгөний шуналаас болж яах гэж миний охины аминд хүрэв дээ. Шүүхийн хэлэлцүүлэгт орсон эмч нар урдаас хараад инээгээд сууж байна. Шүүх хуралд биднээс ирээд уучлалт гуйх болов уу гэж горьдож байсан. Энийг шүүхийн байгууллага шударга зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна” гэлээ.

ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛЖ ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛЫГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАХ НЬ ЗӨВ

Өмгөөлөгч Л.Баасанжав “Амь хохирогч хагалгаа хийлгэхдээ эмч Д.Тодномбатын чадварт итгэж очсон уу. Эмнэлэгт итгэж очсон уу.  Хэрвээ Д.Тодням эмнэлгийн захирал тусгай зөвшөөрөлгүй эмнэлэгт эмчдээ хагалгаа хийх зөвшөөрлийг өгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн бол эрүүгийн хариуцлагад татагдах ёстой. Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусгай зөвшөөрөлд байхгүй үйлчилгээг эмчээр хийлгэсэн. Тэгэхээр энэ хэрэгт холбогдуулж эмнэлгийн захирлыг холбогдуулан шалгах нь зөв гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүх хурал нэгдүгээр сарын 27-нд болно. Шүүх хурлын процесс явагдаж байгаа учир хэргийг нарийвчлан ярих боломжгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Дашрамд, уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас уг эмнэлгийн захирал, ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж