Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж байна

Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж байна

Mongolia’s Next Top Model /MNTM/  нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас сэргээн, дахин шалгахаар болсон байна. Энэ дагуу мөрдөн байцаах ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хэргийг сануулахад, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд 17.25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон юм. Энэхүү хэргийг дүүргийн прокурорын газраас гаднын нөлөөгүй, амиа хорлосон хэмээн үзэж, хэргийг хаах шийдвэр гаргаж байсан юм.  Харин ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж