Хүч түрэн хотын мандатын тоог бууруулбал улс төрийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Хүч түрэн хотын мандатын тоог бууруулбал улс төрийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Хүч түрэн хотын мандатын тоог бууруулбал улс төрийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгуулийн тойрог байгуулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2020.01.20/ санал хүргүүлжээ. Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод тул 35 мандат оногдохоор байна. Харин нэг мандаттай аймгуудад мандат нэмж, олон болгох зорилт байгаа бол хамгийн цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо  шилжүүлэх замаар асуудлыг шийдэх санал гаргасан байна.

Уг саналд сонгуулийн тойргийг байгуулахдаа Улаанбаатар хотын мандатын тоог бууруулахгүй байх, үүний тулд цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар асуудлыг шийдэх нь шударга ёсонд нийцнэ.

Хэрэв саналыг тусгалгүй олонхоороо хүч түрэн шийдвэр гаргавал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахаа мэдэгдэж байна хэмээн  албан бичигтээ дурджээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж