"Zaha Hadid Architects" товчоо Нью-Йоркт анхны орон сууцны цогцолбороо байгуулжээ. Үүнтэй холбогдуулан Заха Хадид Лондон хотноо мэргэжил нэгтнүүд болон дизайнер, найз нөхдөө урьж, өөрийн шинэ бүтээлийн талаар яриа өрнүүлжээ.
Лондон хотын "Serpentine Sackler" галерейн захирал Жулия Пейтон-Жонс уран барилгачтай уулзах уулзалтыг зохион байгуулав. Галерейн захирал, Заха Хадид хоёр эртнээс хамтран ажиллаж ирсэн бөгөөд галарей болон павильоныг 2000 онд “Zaha Hadid Architects” товчоо зураг төслийг нь гүйцэтгэн босгосон юм.
Уран бүтээлийн уулзалтад тэрээр өөрийн товчооны босгосон цогцолборынхоо тухай ярив. Шил, металлаар бүтээсэн 11 давхар барилгад 39 байр байгаа бөгөөд үнэ нь 4,95-50 сая ам.долларын хэлбэлзэлтэй.
Уран бүтээлийн уулзалт, түүний дараах оройн зоог “The Magazine” галерей дахь ресторанд болсон юм. Уулзалтад Аня Рубик, Британийн уран барилгач Дэвид Ажайе, Захи Хадидын товчооны тэргүүлэх уран барилгач Патрик Шумахер, Надя Сваровски, дизайнер Аллегра Хикс, гэрэл зурагчин Жессика Фулфорд-Добсон нарын алдартнууд уригдсан байв.
Надя Сваровски ба Заха Хадид
Жулия Пейтон-Жонс
Дэвид Ажайе
Аня Рубик
Ясмин Миллс
Бэлтгэсэн Ш.МЯГМАР