Ноцтой зөрчлүүд илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Ноцтой зөрчлүүд илэрчээ

Ховд аймгийн орон нутгаа хамгаалах “Элгэн нутаг Сутай” хөдөлгөөны гишүүд Булган, Алтай, Үенч, Зэрэг, Дарви сумдаар явж уул уурхайн ажил эрхэлж байгаа болон, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад өнгөрсөн бямба гарагийн шөнө аймгийн төвд ирсэн байна.  Уг  ажлын хүрээнд одоогоор хайгуул, судалгаа, өрөмдлөг хийж байгаа компанийн үйл ажиллагаанд нэлээд олон ноцтой зөрчил илэрсэн аж. Энэ талаар өнөөдөр Ховд аймгийн газар нутгаа хамгаалах “Элгэн нутаг сутай” хөдөлгөөны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж цаашид хөдөлгөөны зүгээс хэрхэн ажиллах, тэдгээр команиудад ямар шаардлага хүргүүлэх эсхээ шйдэх аж. 

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж