Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Гэвч өнөөдөр /2020.01.20/ УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн аль, аль нь хуралдахгүй аж.
МАН-ын бүлгийн хуралдаанаар УЕП-оос оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх мөн сонгуулийн тойрог, мандатын тоог хэлэлцэхээр төлөвлөж байсан билээ.
Харин АН-ын зөвлөлийн хувьд УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа зөвлөл хуралдана гэдгийг хэлж байна.
Халдашгүй байдлын дэд хороо маргааш /2020.01.21/ хуралдах төлөвтэй байна.
Холбоотой мэдээ