Английн Гранд дербид Ливерпүүл илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Английн Гранд дербид Ливерпүүл илүүрхлээ

Английн Гранд дербид Ливерпүүл илүүрхлээ

Хөлбөмбөгийн ертөнцийн томоохон дербинүүдийн нэг Английн түүхт багуудын сонгодог тулаан өчигдөр /2020.01.19/ Энфилд цэнгэлдэхэд болж өндөрлөлөө. Английн Премьер лигийн 23-р тойрогт учраа таарсан Манчестер Юнайтэд болон Ливерпүүл клубуудын тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй, ширүүн болсон юм. Тус тоглолтод нийт дөрвөн шар хуудас өргөснөөс гурвыг нь “улаан чөтгөрүүд” хүртжээ. Тоглолтын эхний гоолыг өнгөрсөн оны Европын шилдэг хөлбөмбөгчин Нидерланд хамгаалагч Виржил Ван Дик оруулж, “улаанууд” тэргүүлж эхэлсэн. Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Манчестер Юнайтэд багийн Франц жигүүрийн тоглогч Антони Марсиал тоглолтын тооны харьцааг тэнцүүлэх сайхан боломжоо Энфилдийн тэнгэр дээгүүр хийсгэсэн. Үүнийг нь тоглолтын төгсгөлд Египетийн хөлбөмбөгийн хаан Мохаммед Салах шийтгэж, багийнхаа хоёрдох гоолыг оруулж ялалтаа бататгасан юм. Түүнд гоолын дамжуулалтыг Бразил хаалгач Алиссон Бекер өгсөн.

Ийнхүү 204 дэх удаагийн Английн Гранд дерби Ливерпүүлийн ялалтаар өндөрлөж, тус баг энэ жилийн Английн Премьер лигт нэг ч хожигдолгүй 64 оноотой тасархай тэргүүлж байна. Харин тэдэнд хожигдсон Манчестер Юнайтэд баг 34 оноотой хүснэгтийн тавдугаар байранд бичигдэж байна.

Б.МӨНГӨНТАМИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж