Ай Вэйвэй дурсамжаа 2017 онд гаргана

Хуучирсан мэдээ: 2015.10.17-нд нийтлэгдсэн

Ай Вэйвэй дурсамжаа 2017 онд гаргана

Хятадын зураач Ай Вэйвэй уран зохиол оролдож эхлэв. Түүний дурсамжийн ном 2017 онд хэвлэгдэхээр төлөвлөгдөөд байна.

Ай Вэйвэй уншигч нарт өөрийн өнгөрсөн амьдрал мөн гэр бүлийн түүхээ өгүүлэх юм байна. Номонд эрх баригчдын эсрэг үгээ хэлэхээс айгаагүй, яруу найрагч эцэг Ай Циний талаар зураач өгүүлэхээ мартахгүй. Үг хэлэх эрх чөлөө, хувь хүний эрх чөлөөний төлөө тэмцэж байсан Ай Вэйвэй саяхан болтол Хятадаас гадагш гарах зөвшөөрөлгүй байсан юм. “Тоталитаризмын түүх нь хүн бүрийн дурсамжийг устгах гэсэн улсынх нь байнгын оролдлогоор илэрч байдаг” хэмээн тэрээр өөрийн мэдэгдэлд өгүүлжээ.

Америкт түүний номыг Crown гэдэг хэвлэлийн газар хариуцан хэвлэх бөгөөд Ай Вэйвэйн дурсамжтай 2017 оноос танилцаж болох гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж