Хятад: Вирусийн халдвар авсан хүний тоо 139-өөр нэмэгдлээ | News.MN

Хятад: Вирусийн халдвар авсан хүний тоо 139-өөр нэмэгдлээ

Хятад: Вирусийн халдвар авсан хүний тоо 139-өөр нэмэгдлээ

Хятад: Вирусийн халдвар авсан хүний тоо 139-өөр нэмэгдлээ

Хятадад дэгдээд буй коронавирусийн 139 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ. Мөн уг вирусээр өвчилсөн гурав дахь хүн нас барсан байна. Одоогийн байдлаар нийт 1,700 орчим хүн халдвар авсан байх магадлалтай байгааг судлаачид мэдээлж байгаа юм.

Өвчний голомт болсон Үхань хотод 198 хүн халдвар авсан бөгөөд Шэньжэнь, Бээжин, Тайваньд мөн халдвар тархжээ. Мөн Хятад улсаас гадна Япон, Өмнөд Солонгос улсад тус бүр нэг хүн уг вирусээр халдварлан эмчлүүлж байгаа юм. Энэ хоёр хүн нь хоёул Үхань хотод зорчсон хүмүүс ажээ.

Холбоотой мэдээ

Хятад аюултай вирусийн халдварыг нууцалж байна уу?

Хятад аюултай вирусийн халдварыг нууцалж байна уу?

Удахгүй Хятад улс даяар Цагаан сарын баяр болж, дэлхийн өнцөг булан бүрээс тус улсыг жуулчдын тоо эрс нэмэгддэг. Түүнчлэн дотоодын шилжилт хөдөлгөөн ч ихэсдэг билээ. Тиймээс энэ үеэр өвчний халдвар хурдацтай нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Хятад улсын эрх баригчдын зүгээс халдварын тархалтыг бууруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа ба үүн дээр ДЭМБ мөн хамтран ажиллаж байгаа аж.

Эх сурвалж:REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-20 139.28.219.118

Тал нь үхээд цөөрөөсэй.ямар хэрэгтэй хүмүүс биш

Avatar

Зочин 2020-01-20 106.102.11.7

Тэр Хятадтай чинь хамгийн урт зурвасаар хиллэдэг улс нь Монгол ш дээ. Хятадад байнга зорчдог манайхан болгоомжтой байх хэрэгтэй. Эмчилгээгүй өвчин бол 3 сая монголчууд бүгд хиарч дуусна. Тэрбум гаруй хүнтэй улсад бол эмчлэх аргыг нь олох хүртэл хэдэн сая хүн ч асуудал биш байх л даа. Хятадын ганцхан хотын хүн амаас ч цөөхөн манайхан л маш болгоомжтой байх хэрэгтэй дээ.

Avatar

Лорд 2020-01-20 150.129.143.14

Хүнээ цөөлхийн тулд хятадууд Биологийн з****г туршиж үзээд байгаа юм биш биз!

Avatar

зочин 2020-01-20 103.14.38.144

манай монголчууд аймшигт ханиадаар ёстой нэг даруулж байна шүү дээ. энэ жил сургууль ясли цэцэрлэг 1 сар зогссвол дээр дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж