Хятадад дэгдээд буй коронавирусийн 139 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ. Мөн уг вирусээр өвчилсөн гурав дахь хүн нас барсан байна. Одоогийн байдлаар нийт 1,700 орчим хүн халдвар авсан байх магадлалтай байгааг судлаачид мэдээлж байгаа юм.
Өвчний голомт болсон Үхань хотод 198 хүн халдвар авсан бөгөөд Шэньжэнь, Бээжин, Тайваньд мөн халдвар тархжээ. Мөн Хятад улсаас гадна Япон, Өмнөд Солонгос улсад тус бүр нэг хүн уг вирусээр халдварлан эмчлүүлж байгаа юм. Энэ хоёр хүн нь хоёул Үхань хотод зорчсон хүмүүс ажээ.
Удахгүй Хятад улс даяар Цагаан сарын баяр болж, дэлхийн өнцөг булан бүрээс тус улсыг жуулчдын тоо эрс нэмэгддэг. Түүнчлэн дотоодын шилжилт хөдөлгөөн ч ихэсдэг билээ. Тиймээс энэ үеэр өвчний халдвар хурдацтай нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Хятад улсын эрх баригчдын зүгээс халдварын тархалтыг бууруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа ба үүн дээр ДЭМБ мөн хамтран ажиллаж байгаа аж.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ