УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.01.20/ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Учир нь тус дэд хорооны ирц 100 хувь бүрдэж байж Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж өнгөрөгч Баасан гаригт мэдээлсэн.
Гадаад томилолттой ажилласан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ирсэн байгаа ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй байгаа тул Ч.Улаан сайдыг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх аж.
УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Холбоотой мэдээ