Зам тээврийн ослоор 7 хүүхэд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 7 хүүхэд гэмтжээ

Зам тээврийн ослоор 7 хүүхэд гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд буюу 2020 оны нэгдүгээр сарын 18-наас 19-ны хооронд нийт 566 дуудлага бүртгэгдсэнээс 444 зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Ослын улмаас 21 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, нэгдүгээр сарын 18-ны өдөр 15.20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг Нисэх буудлын баруун талд шороон замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй Б нас баржээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр долоо, гэрлийн шон мөргөх хэлбэрээр нэг, явган зорчигч мөргөх хэлбэрээр тав бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  Сануулахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтсэний тав нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө нэг хором тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж