Замбийн ерөнхийлөгч мөргөл үйлдэхийг иргэддээ уриалав

Хуучирсан мэдээ: 2015.10.17-нд нийтлэгдсэн

Замбийн ерөнхийлөгч мөргөл үйлдэхийг иргэддээ уриалав

Эдгар Лунгу.

Фото: Rogan Ward / Reuters

 

Замбийн ерөнхийлөгч Эдгар Лунгу иргэддээ хандан үндэсний валют квачийн ханшийг тогтвортой байлгахын төлөө мөргөл үйлдэхийг уриалав. "Bloomberg"-ийн мэдээлж байгаагаар тус улсын хүн амын 80 хувь нь христийн шашинтай бөгөөд тэд аравдугаар сарын 18-нд улсынхаа гол баярыг тэмдэглэнэ. Энэ өдөр бүх зугаа цэнгээний газруудыг  хааж, улс даяар мөргөл үйлдэж, залибардаг.

 

Ерөнхийлөгчийн энэ уриалга нийгэмд хоёрдмол байдлыг бий болгов. Нэг хэсэг нь Лунгуг дэмжсэн бол Замбийн баруун хойд хэсгийн томоохон омгийнхон тэднийг “Юуны төлөө мөргөл хийх болж байна. Эдийн засгийн ид шидийн төлөө юу” хэмээн шүүмжилжээ.

 

Оны эхнээс квачийн доллартай харьцуулсан ханш 45 хувиар унасан нь "Bloomberg" агентлагийн ажиглалтад буй дэлхийн 155 орны хамгийн дор үзүүлэлт болжээ. Замбийн экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнийн уналт нь квачийг ийн сулруулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж