Захиргааны шүүх тэтгэвэр төлөхгүй байхыг хууль бус гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2015.10.17-нд нийтлэгдсэн

Захиргааны шүүх тэтгэвэр төлөхгүй байхыг хууль бус гэж үзэв

 

Донбасст нийгмийн халамж төлөхийг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Засгийн газар нь эсэргүүцэж, давж заалдсан ч Украины захиргааны дээд шүүх хүлээж авсангүй.

 

Украины захиргааны дээд шүүхийн (УЗДШ) хэвлэлийн мэдээнд “Анхан шатны шүүхийн шийдвэртэй давж заалдсан Засгийн газрын гомдлыг УЗДШ хүлээж авахаас татгалзлаа. Тиймээс Засгийн газрын хяналтаас гарсан Луганск, Донецк мужуудад нийгмийн халамж төлөхөөс татгалзсан сайд нарын танхимын шийдвэрийг хүчингүй болгосон Киев хотын тойргийн шүүх болон захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр үлдээхээр УЗДШ шийдлээ” гэжээ.

 

Радын депутат Наталья Королевская “Энэ бол чухал шийдвэр. Бид шударга ёсыг тогтоохоор Украины бүх шатны шүүхээр заргалдаж, тэмцсэн юм. Манай орны энгийн иргэд хаана ч байсан тэтгэвэр, цалин хөлс, хангамж авах ёстой. Энэ бол хүнлэг, чухал улс төрийн шийдвэр” гэж ярив.

 

Хоёрдугаар сард Киевийн тойргийн шүүх Донбасст нийгмийн халамж төлөхийг зогсоосныг хууль бус гэж үзсэн байв. Дөрөвдүгээр сард Киевийн захиргааны давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж