Исламын дайчин Саудын хотод халдав

Хуучирсан мэдээ: 2015.10.17-нд нийтлэгдсэн

Исламын дайчин Саудын хотод халдав

Саудын тусгай албаныхан

Фото: Faisal Nasser / Reuters

 

Саудын Арабын зүүн нутагт буюу шиитийн цугларалтын танхимд исламын дайчин халдах үеэр таван хүн амиа алджээ. Энэ талаар Al Arabiya телевиз мэдээлэв.

 

Уг хэргийг үйлдсэн хүн хөлсний тэргээр цугларалтад ирсэн бөгөөд орох хаалганы дэргэдээс Калашниковын автоматаар хүмүүсийг буудсан байв. Цагдаагийнхан түүнийг устгажээ. Энэ үеэр таван хүн амь үрэгдэж, таван иргэн шархадсан байна. Цагдаа нар уг хэрэгт сэжиглэн өөр хоёр хүнийг барьжээ. Халдлага хийсэн этгээд хорь орчим насны залуу байв.

 

Одоо байгаа мэдээллээр уг хэргийн хариуцлагыг “Исламын улс” бүлэг өөртөө авч байгаа бөгөөд террористын нэрийг Шужа аль-Даусари гэдгийг хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж