Ирланд тулаанч Конор МакГрегор өчигдөр /2020.01.19/ Лас-Вегас хотод зохион байгуулагдсан UFC-246 дээр АНУ-ын тулаанч Дональд Серронитэй тулалдсан билээ. UFC-ийн түүхэнд хамгийн хурдан хугацаанд тасалбар нь борлуулагдсан тулаан, тасалбартайгаа адил хурдан байлаа. Тулаан эхлээд удаагүй байхад Конор өрсөлдөгчөө илт илүүрхэж, эрүүнд нь баруун хөлийн хүчтэй цохилт хийж, 40 секундын дотор л буулган авсан юм.
Онгироо Ирланд залуу нэг секундыг октагон дотор өнгөрүүлэх бүртээ 1.5 сая фунтыг өөрийн болгосон байна. Тэрбээр зөвхөн тулаанд ялсныхаа төлөө 3.8 сая фунтийг авсан бол үлдсэн мөнгөө тулааныг нь сонирхсон үзэгчдээс олжээ.
Конор МакГрегор энэхүү тулааны өмнө өөрийгөө 80 сая ам.доллар олно гэж бардам хэлж байсан билээ. Энэ нь ч үнэний ортой байж, Ирланд залуу чамгүй мөнгө олжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ