Оросуудын хамгийн их хэрэглэсэн нууц үг нь “пароль” | News.MN

Оросуудын хамгийн их хэрэглэсэн нууц үг нь “пароль”

Оросуудын хамгийн их хэрэглэсэн нууц үг нь “пароль”

Оросуудын хамгийн их хэрэглэсэн нууц үг нь “пароль”

Оросын мэдээллийн технологийн салбарын судалгааны компани болох DeviceLock-ийн хийсэн судалгаагаар өнгөрсөн 2019 онд оросуудын хамгийн түгээмэл хэрэглэсэн нууц үгийн жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтыг "пароль", "йцукен", "я" гэсэн үгнүүд тэргүүлжээ.

DeviceLock компани цахим орчинд нээлттэй байгаа кирилл үсгээр бичигдсэн таван тэрбум нууц үгийг цуглуулан, боловсруулсан байна. Дээрх гурван үгээс гадна "любовь", "привет", "наташа", "люблю", "максим", "андрей", "солнышко" үгнүүдийг түгээмэл хэрэглэдэг болох нь харагджээ.

DeviceLock компанийн Техникийн захирал Ашот Оганесянийн хэлснээр нууц үгийг хялбархан тайлж болох үгээр хийх нь хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй юм. Ялангуяа онлайн худалдаа, онлайн төлбөр тооцоог түлхүү хэрэглэх болсон цагт нууц үгэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг тэр хэллээ.

Дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг нууц үг нь 123456, qwerty, мөн энэ хоёрыг хослуулсан 1q2w3e байдаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-20 49.0.212.219

Зөв,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж