Новороссийск хотын иргэн гоц авьяастай муураа 20 сая рублиэр зарна

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Новороссийск хотын иргэн гоц авьяастай муураа 20 сая рублиэр зарна

Новороссийск хотын иргэн гоц авьяастай муураа 20 сая рублиэр зарна

Оросын Новороссийск хотын нэгэн иргэн “Гоц авьяастай муур зарна, 20 сая рубль” гэсэн зар тавьжээ.

Зарын дагуу олон хүн утасдаж, ямар гоц авьяастай муур болохыг сонирхжээ. Эзний тайлбарлаж буйгаар Челябинск мужийн нэгэн гоц авьяастны оршуулга дээр мууртайгаа “танилцжээ”. Муур өөрөө түүн дээр ирээд салахгүй байсан гэнэ. “Муур ч надад их таалагдсан учраас би гэртээ авчирсан. Муураа авчирснаас хойш надад дандаа аз тохиож, амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөн. Шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээтэй байх үед зүүдэнд нь зөв шийдвэр ирдэг болсон. Зар тавихаас хоёр хоногийн өмнө муураа зараад олсон мөнгөө хэрэгтэй хүнд нь өгч буяны үйл хий гэсэн зүүд зүүдэлсэн. Тийм учраас муураа зарж байна” хэмээн эзэн тайлбарлажээ.

Эзэн муураа 20 саяар үнэлсэн ч үнээ тохиролцон бага зэрэг буулгаж болно гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж