"Хамжлагат ёсыг халах” тухай шийдвэр гаргав /1922.01.25/ | News.MN

"Хамжлагат ёсыг халах” тухай шийдвэр гаргав /1922.01.25/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

"Хамжлагат ёсыг халах” тухай шийдвэр гаргав /1922.01.25/

NEWS  агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

1922.01.25 Ардын засгийн газраас “Хамжлагат ёсыг халах” тухай шийдвэр гаргажээ.

1926.01.20 Аливаа яам, тамгын газрын түшмэдүүд ээлж халалцан суудаг ёсыг халах тухай шийдвэр гарч байжээ.

1929.01.23 Цэргийн явдлын яамны сайдаар Ё.Сандагсүрэн томилогдов.

1929.01.24 БНМАУ-ын 12-р Бага хурал хуралдав. Тус хурлаар Х.Чойбалсанг Улаанбаатар  хотын тэргүүлэгчдийн даргаар сонгов.

1933.01.20 Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ардын цэргийн ангиудаас зарим анги, салбарыг Хязгаарын цэрэгт шилжүүлэн өгөхөөр заажээ.

1936.01.26 Булан дэрсний постонд үүрэг гүйцэтгэж байсан хилийн манааг баргын морьт бүлэг дайрч, Ш.Гонгорын удирдсан цэргүүдэд цохигдов. Энэ үеэр гарамгай гавьяа байгуулсан Шагдарын Гонгорт БНМАУ-ын баатар цол олгожээ.

1950.01.23 Улсыг батлан хамгаалах яамны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.

1954.01.21 Хилийн байцаан өнгөрүүлэх ангиуд гаалийн үзлэг, шалгалтыг хавсран хийж эхлэв.

1967.01.24 БНМАУ-Этиоп улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2011.01.24 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

2015.01.24 Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэв. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад,178 нь эх орондоо төрсөн ба эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын 3 сая дахь иргэнээр тодруулсан юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зургийг хар даа 2020-01-20 192.82.72.183

ЗУРГИЙГ хар даа. МОНГОЛ хүн нэг ийм төрхтэй байсан нь саяхан, 98 жилийн өмнө. УЛС жамаараа хөгжиж байна. МАН, АН ын буруу удирдлагаас болж үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж