Шатрын их мастер Б.Мөнгөнтуул энэ 2020 оны нэгдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжинь хотноо хоёр дахь удаа зохион байгуулсан “Binhai Chess Open” олон улсын нээлттэй тэмцээнд түрүүллээ.
Шатрын спортын олон улсын их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулын хувьд тавхан настайдаа шатрын нүүдэл сурсан гэдэг. Тэрбээр өсвөрийн ДАШТ-нщий анхны хүрэл, мөнгөн медалийг эх орондоо авч ирж, 2008 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн анх удаа оролцож байсан юм.
Хятад, Энэтхэг, Казахстан, Канад, Шинэ Зеланд, Япон, Бангладеш зэрэг дэлхийн олон орны тамирчид ур чадвар, ухаанаа уралдуулсан тус нээлттэй тэмцээнд Монголын шатрын их мастер Ц.Батчулуун оролцож, тавдугаар байр эзэлсэн байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ