40 гарсан хойноо ээж болсон алдартнууд

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

40 гарсан хойноо ээж болсон алдартнууд

40 гарсан хойноо ээж болсон алдартнууд

Азийн орнуудад хүмүүс эрт гэр бүл болж, хүүхэдтэй болох нь элбэг. Тиймээс ч 40 насандаа хөл хүнд болж, хүүхэд төрүүлэх нь ер бусын мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэгвэл 40 гарсан хойноо үрийн зулай үнэрлэсэн Холливудын одод олон байна.

МЭРАЙЯ КЭРИ

Хөгжмийн ертөнцийн тэрбумтан Томми Моттолагаас салсныхаа дараа дуучин Мэрайя Кэри дахин гэрлэсэн. Тэрбээр өөрөөсөө 11 насаар дүү, жүжигчин Ник Каннонтой 2008 онд гэрлэсэн юм. Мэрайя Кэрри 2011 онд 41 насандаа хөл хүнд болж, ихэр охинтой болсон билээ. Гэхдээ Ник Канноноос 2014 онд салсан юм.

НАОМИ УАТТС

Английн алдарт жүжигчин Наоми Уатсс 2005 онд АНУ-ын жүжигчин Лиев Шрейпертэй болзож эхэлсэн. Улмаар 2007 оны долдугаар сард 39 насандаа анхны хүү Александр Петег төрүүлсэн бөгөөд 2008 оны арванхоёрдугаар сард 40 насандаа хоёр дахь хүү Самуэль Кайг төрүүлсэн юм. Гэвч хос 11 жил хамт амьдарсны дараа салжээ.

РЭЙЧЕЛ ВАЙС

Оскарын шагналт, Английн жүжигчин Рэйчел Вайс Америкийн жүжигчин Даниэл Крейгтэй удаан хугацаанд найз нөхдийн харилцаатай явсны эцэст 2011 онд гэрлэсэн. Рэйчел Вайс 2018 оны есдүгээр сард 48 насандаа охиноо төрүүлжээ. Тэрбээр өмнөх гэрлэлтээсээ нэг хүүтэй.

КАРЛА БРУНИ

Италийн супер модель Карла Бруни 2008 онд Францын ерөнхийлөгч асан Николя Саркозитай гэрлэсэн ба 43 насандаа охиноо төрүүлсэн.

ЭВА МЭНДЭС

Куба гаралтай АНУ-ын жүжигчин Эва Мэндэс 2014 онд 40 насандаа охин Эсмерэлдаг төрүүлсэн бол 42 насандаа охин Амадагаа төрүүлжээ.

ЖУЛИАННА МУР

АНУ-ын алдарт жүжигчин Жулианна Мур 37 насандаа анхны хүүхдээ өлгийдөж авсан. Үүнээс хойш таван жилийн дараа бүл нэмж, 42 насандаа хоёр дахь охиноо төрүүлжээ.

ЖАНЕТ ЖЕКСОН

Алдарт дуучин Майкл Жексоны дүү охин Жанет 2016 онд 50 насандаа анхны хүүхдээ төрүүлж, дэлхий дахиныг алмайруулсан билээ.

ХОЛЛИ БЭРРИ

Оскарын шагналт жүжигчин Холли Бэрри 41 насандаа 2008 онд анхны хүүхдээ төрүүлсэн бол 46 насандаа хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.

НИКОЛЬ КИДМАН

Алдарт жүжигчин Николь Кидман 1992 онд анхны хүүхдээ төрүүлснээс хойш дахин хүүхэдтэй болж чадахгүй явсаар 41 насандаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Энэ хооронд тэрбээр хоёр хүүхэд өргөж авчээ.

МИЛЛА ЙОВОВИЧ

Украин гаралтай АНУ-ын жүжигчин Милла Йовович 43 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

ЖҮЛИА РОБЕРТС

“Хөөрхөн хүүхэн” киногоороо алдартай жүжигчин Жүлиа Робертс 37 насандаа ихэр хүүхэд төрүүлсэн бол 40 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

СЕЛИНЕ ДИОН

Алдарт дуучин Селине Дион өөрөөсөө олон насаар ах Рене Анжелилтэй гэрлэсэн ба 42 насандаа үр суулгуулах аргаар ихэр хүүхэдтэй болжээ.

МАДОННА

Попын хатан хаан Мадонна зургаан хүүхэдтэй ба дөрөв нь өргөмөл. Тэрбээр 2000 онд анхны хүүгээ төрүүлсэн бол 41 насандаа ахин үрийн зулай үнэрлэсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж