МАН хөдөө тийш чангааж, АН Улаанбаатарт чаргууцалдана | News.MN

МАН хөдөө тийш чангааж, АН Улаанбаатарт чаргууцалдана

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН хөдөө тийш чангааж, АН Улаанбаатарт чаргууцалдана

МАН хөдөө тийш чангааж, АН Улаанбаатарт чаргууцалдана

Ирэх зургадугаар сарын сүүлээр товлогдох УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог зурах, мандат хуваарилах ажил ид хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, Сонгуулийн шинэ хуулийн талаар албан ёсны мэдээлэл өглөө. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр тойргийн хуваарилалт, тойрогт харгалзах мандатын тоог хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ шийднэ. Тэгэхээр энэ долоо хоногоос тойргийн хуваарилалт, мандатын тоог эцэслэх асуудлууд УИХ-аар яригдаж эхлэх нь. Тойргийн хуваариалалт, мандатын тоог хэрхэн тогтоохоос 2020 оны шинэ парламентын дүр төрхийг тодорхойлох боломжтой болох юм.

Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харгалзана гэж байгаа учраас олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон гэсэн тайлбарыг эрх баригчид олонтаа давтаж байна. Өнгөц харахад огт гэм зэмгүй юм шиг энэ заалт харин ч гэм зэмтэй болох магадлал өндөр байна. Олон сонгуулийн үр дүнгээс харахад хамгийн ширүүн тулаан нийслэл Улаанбаатар хотод өрнөдөг, мөн нийслэлийн сонгогчид Ардчилсан намд илүүтэй санал өгдөг хандлагатай. Харин эсрэгээрээ орон нутгийн сонгогчид Ардын намд элэгтэй харагдах саналыг өгдөг. Тиймээс ч эрх баригч МАН хөдөөгийн тойргийн мандатыг нэмж, хотын тойргийн мандатыг цөөлөх яриа байгаа бололтой. Гэтэл Монголын нийт хүн амын бараг тал хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байна.

Өмнөх сонгуулиудын жишгээр орон нутагт 20 мянга орчим сонгогчид нэг мандат, Улаанбаатар хотод 30 мянган сонгогчид нэг мандат гэсэн баримжаагаар хуваарилж иржээ.

Оршин суугаа хүн амын тоогоор тэгшитгэн мандат хуваарилсан нөхцөлд 76 суудлын бараг тал нь Улаанбаатарт хуваарилагдаж, үлдсэн нь орон нутагт хуваарилагдана, засаг захиргааны нэгжээр хуваарилсан нөхцөлд орон нутагт маш цөөн тооны саналаар УИХ-д сонгогдон гарах боломжтой. Ийм л ацан шалаатай, тэгш бус нөхцөл байдал нь Монголын сонгуулийн онцлог болоод удаж байна.

Албан бус мэдээгээр сонгуулийг 26 тойргоор явуулж, нийслэл Улаанбаатарт 24 мандат, орон нутагт 52 мандат хуваарилах чигтэй байгаа ажээ. Өмнөх 2016 оны сонгуулиар нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар аймагт тус бүр нэг мандат нэмж хоёр болгох, нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог нэгээр цөөлж тус бүр тав, Баянгол, Чингэлтэйн мандатын тоог мөн нэгээр цөөлж тус бүр гурав болгох тухай ярилцаж байгаа аж.

Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг цөөлж, орон нутаг руу нэмэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга МАН болон Ардчилсан нам тус бүрээс тодорхой тооны мандатын эрх авах гэж байгаа гэсэн батлагдаагүй яриа эрт тархсан. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ мөн боловч ҮАБЗ-өөр дамжуулан Монгол төрийн жинхэнэ эрхийг атгаад байгаа түүний хувьд энэ зэргийн барьц ахиулалт байх нь тийм ч гайхаад байх зүйл биш. Хоёр нам Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсан эсэхийг нэр дэвшигчдийн нэрс тодорсон үед л баттай хэлэх боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-20 66.181.186.249

ЭР СААРАЛ ИЛЖИГ ИЙШ НЬ ЧАНГААНА… ЭРДЭНЭ ШИРЭЭТИЙН ДҮВЧИН УНЗАД ТИЙШ НЬ ЧАНГААНАА….. ЭЛС БОЛООД МАНХАН ОВОО БОРВИЙГ ЧАНГААНА…ЭРДЭНЭ БОЛСОН ЖИНАМАА ХҮҮХЭН СЭТГЭЛ ДОТРЫГ ЧАНГААНАА… ЭНЭ ДУУНЫ ҮГЭНД ОНООВОЛ: МАН..АН….СОНГОГЧИД… ЗАСГИЙН ЭРХ…..мөнүү мөндөө ЯГ ШҮҮ

Avatar

Sudlaach irgen 2020-01-20 202.126.89.122

Hamtarsan zasag baiguulah songuuli boloh um baina..battulgiig l toroos zailuulbal bolj bainadoo..amjilt zaluusaa…Toriin danhar butciig oorchilj irgediin hiih buteeh sanaachilgiig buren demjdeg halamjiin bodlogoos tatgalzsan buteelch zasgiig baiguulaarai..gadaadiin horongo oruulalt.,gadnii bankuudiig oruulj ireh..hodoo aj ahui juulchlalaa tushiglej hogjih

Avatar

Зочин 2020-01-20 202.126.89.135

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 ба 2 өрөө байрыг 1-3 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

Бат 2020-01-20 192.82.69.1

Манай хөдөөнийхөн ч мал дагасаар яваад оюун ухаан мэдлэгээрээ ч дэлхийд тасархай даа ман ч хөдөөнийхөнд үү эсвэл малд нь үнэн сэтгэл зүрхнээсээ голгүй хайртай даа

Avatar

мийгаа 2020-01-20 66.181.161.20

аН-ын гай хэтэрсэн,дээрээс нь намын дарга нэртэй луйварчин нь бүр гүйцээж маанийг нь уншиж байна.Өнгөрсөн байхөө.

Avatar

Зочин 2020-01-20 202.179.26.47

Хотынхон мэдээлэлд ойр байдаг нь үнэн.

Avatar

Зочин 2020-01-20 64.119.27.248

МАН-ыг хөдөөд ч тоохгүй , АН-г Улаанбаатарт ч тоохгүй болж дээ хөөрхийс. Нэр хүндээ шавартай хутгаад хаячихаж дээ.

Avatar

Зочин 2020-01-20 66.181.161.38

МАН АН гэдэг нь солонгон бүрхэвч. Сайн хүмүүс олон байгаа. Тэд л гарч ирээсэй. Үр дүндээ Монголчууд бид л ялсан байгаасай.

Avatar

Иргэн 2020-01-20 139.5.219.138

Монгол улс чинь ганцхан Улаанбаатар биш биз дээ. Эргүү тэнэг юмнууд чихцэлдсээр байгаад хотоо хот биш болголоо. Орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй байнаа. Зөвхөн намаа бодож, хэдэн гишүүн сонгогдохыг харах цаг биш. Эх орноо хөгжүүлмээр байна шүү дээ

Avatar

Зочин 2020-01-20 203.91.116.118

Нийслэлийн сонгогчид Ардчилсан намд илүүтэй санал өгдөг хандлагатай,,,,,,,,,,,гэнэ ээээ, ,битгий худлаа шаагаад байгаарай,,,
АН-д саналаа бид өгч улс орноо сүйтгэлээ юу,,,Горьдсон захиалгат бичлэгээ болиоч,,,,,,,,
Өсөж өндийж байгаа эдийн засаг ,улс орноо АН-д өгвөл бүүр сүйрнэ гэдийг бүгд мэддэг болсон шүү,
МАН Хүрэлсүх сайн ажиллаж байна аа, Өөдлөх замдаа орсон улс орон

Avatar

ИРГЭН 2020-01-20 183.81.171.2

ЧАМ ШҮГ б**с ДОЛООГЧ ХОЛ ОЧИЖ ХУЦАА _ ХАХА..БААС

Avatar

Ах 2020-01-20 103.9.90.130

МАН нийслэлээс яасан их айж байнаа,

Avatar

ЗОЧИН 2020-01-20 119.40.98.177

АН-Н ҮЕИЙН ЕРӨНХЙИ САЙД ИНТЕРПОЛООР, ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН НӨХӨР ЗУГТААСАН ЭНЭ ҮЕД АН ЯЛАХ УУ ЯЛАГДАЛАА ХҮЛЭЭНЭЭЭ,ОДОО АН-Д ИТГЭХ АРД ТҮМЭН БАЙГАА ЮМ УУ….ДҮНГ НЬ ТАВИАД ӨГНӨӨ

Avatar

ИРГЭН 2020-01-20 183.81.171.2

ЧАМ ШИГ б**с ДОЛООГЧ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР ЗАЙЛСАН БАЙ ДАА ХАХА

Avatar

Зочин 2020-01-20 202.9.46.140

huukiin hoshnogo doloogch daldar.

Avatar

Зочин 2020-01-20 202.21.96.212

MANAN gedeg 2 namd l dahij sanalaa ugnu l gej bhgui

Avatar

zochin 2020-01-20 66.181.168.8

Хүн амын тоонд нь харьцуулж мандат хуваарилах нь зүйтэй санагдаж байна.

Avatar

ганаа 2020-01-20 103.240.241.110

ХОТОД 1ТОЙРОГТ3-С ИЛҮҮ СОНГОНО ГЭХЭЭР ИЛҮҮ ДУТУУ ДУГУЙЛНА САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛОХ НЬ ИХЭЭ, БАЯНГОЛ ГЭЖ ДҮҮРЭН 1КМ ДОТОР БАЙГАА ЖИЖИГ ДҮҮРЭГТ ҮХСНЭЭ ХИЙЖ ОЛОН СОНГОХ ЮМ 40ХҮНИЙ НЭРИЙГ УНШААД 4ХҮН ЯЛГАНА ГЭХЭЭР ЯДАРГАА БАЙНАА

Avatar

ИРГЭН 2020-01-20 183.81.171.2

МАНЫХАН ХӨДӨӨНИЙХНЫГ ТЭНЭГ МЭДЭЭЛЭЛ БАГАТАЙ ГЭЖ БОДСООР Л ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА. ХӨДӨӨНЫХӨН ТМ Ч ТЭНЭГҮҮД БИШ БАЙХ ДАА.. ТМ ҮҮ? ХОТЫХОН МАНЫ МУУ МУУХАЙГ ДЭНДҮҮ ИХ МЭДДЭГ БОЛХООР ХУУРТАГДАХГҮЙ Л ДЭЭ ХАХА..

Avatar

Ганаа 2020-01-20 83.97.157.201

10,20 myangaar sanalaa hudaldagchidtai sain tulj ajillah bailgvi dee. Ene Tenegtulga ch gesen bodson wmaa heregjvvleed ehelsen

Avatar

Иргэн 2020-01-20 59.153.114.41

Энэ удаа бие даагчид болон бусад намуудаас зөв хүмүүс нэр дэвшвэл санхл авна байх

Avatar

Зочин 2020-01-20 103.68.107.22

MAN-d l ogohgui shuu ard tumeen. 4 jil yu ch hiisengui. huurtaj bolohgui.

Avatar

Зочин 2020-01-20 103.57.95.134

4 ЖИЛ ХЭРЭЛДЛЭЭ

Avatar

Зочин 2020-01-20 66.181.178.157

хүн амын гуравны хоёр нь энд шахцалдаж байна

Avatar

Оноши 2020-01-20 103.57.95.134

АЛДАА ХИЙХЭЭС АЙДАГ САРД НЭГ УДАА ГАРЧ ИРЖ ПОПОРДОГ ЕРӨНХИЙ САЙД ӨӨРИЙНХӨӨ МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХЭМЖЭЭНД Л АЖЛАА ХИЙЖ БАЙНА ДАА. ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ

Avatar

Иргэн 2020-01-20 202.126.88.204

ЖДҮчин Хүрэлсүхээр удирдуулсан авилгач хүчиндэгч, хар тамхичдын цуглуулга болсон МАН-д яаж ч тойрог хуваарилаад цухуйна гэж лөөлөө болсон хө

Avatar

Зочин 2020-01-20 192.82.77.189

гарахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж