Хятад аюултай вирусийн халдварыг нууцалж байна уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.20-нд нийтлэгдсэн

Хятад аюултай вирусийн халдварыг нууцалж байна уу?

Хятад аюултай вирусийн халдварыг нууцалж байна уу?

Хятадууд Цагаан сарын баярын өмнө сая, саяараа төрөлх хотоо зорин, халуун ам бүлээрээ цугладаг. Энэ нь дэлхийн хамгийн том “аяллын урсгал”-ыг үүсгэдэг. Өнгөрсөн 2019 онд гэхэд давхардсан тоогоор гурван тэрбум орчим зорчигчид нааш, цааш аялжээ. Гэтэл энэ их нүүдэл нь Хятадын Үхань хотод гарсан уушгины өвчлөл үүсгэгч вирусийн халдварыг тархаах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хятадын төв хэсгийн хамгийн олон хүн амтай Хэбэй мужийн Үхань хотод уушгины хатгаа үүсгэдэг вирусын халдвараар 62 хүн өвчилж, хоёр хүн нас барж, найман хүний биеийн байдал хүнд байна. Нас барсан хоёр иргэн нь 61 ба 69 настай иргэд аж. Мөн 19 хүний бие сайжирч, эмнэлгээс гарчээ.

Уг халдварт өвчний талаар Бээжингийн албаныхан Бямба гаригт /2020.01.18/ анх удаа мэдэгдэл хийжээ. Ингэхдээ Үхань хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр илэрсэн уг өвчнийг өмнө нь 2002-2003 оны хооронд 700 гаруй хүний амийг хөнөөсөн (SARS) буюу амьсгалын цочмог халтай хам шинж биш гэдгийг онцолжээ. Гэхдээ Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс нийтэлсэн мэдэгдэлд уг өвчний талаар тодорхой мэдээлэл, тоо баримтыг дурдаагүй байна. Түүнчлэн Үхань хотоос өөр газар халдвар бүртгэгдсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ. Амралтын өдрөөр “Weibo” сайтад нийтлэгдсэн уг мэдэгдлийн дор хүмүүс бие биеэсээ өвчний талаар асуун, тусламж хүссээр 5300 гаруй сэтгэгдэл бичжээ. Өвчний халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, олон хүнтэй газар явахаас сэргийлэх зөвлөмжийг иргэд бие биедээ өгөх аж.

Холбоотой мэдээ

Хятад: Вирусийн халдвар авсан хүний тоо 139-өөр нэмэгдлээ

Хятад: Вирусийн халдвар авсан хүний тоо 139-өөр нэмэгдлээ

“SARS” вирус нь 2002 онд Хятадын өмнөд хэсэгт гарч, дэлхийн олон оронд тархсан юм. 2002 оны арваннэгдүгээр сараас 2003 оны долдугаар сарын хооронд SARS вирусийн халдвараар 37 улсын 8098 хүн өвчилж, 774 нь нас барсан юм. Вирусийн халдвар нь Хятадын Юнань муж дахь сарьсан багваахайнаас эхтэй гэж үзсэн.

Хятадын эрүүл мэндийн албаныхан өвчний тархалтыг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн боловч Тайланд болон Японд халдвар илэрсэн нь хардлага төрүүлж байна. Учир нь халдвараар өвчилсөн хоёр иргэн нь Хятадын өөр, өөр хотуудаас ирсэн аж. Түүнчлэн амралтын өдрөөр шинээр халдвар авсан 17 хүн Үхань хотод бүртгэгджээ.

“South China Morning Post” сайтад мэдээлснээр Хятадын 10 сая гаруй хүн амтай Шэньжэнь хотод халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, Шанхайд нэг хүн уг өвчнөөр өвчилжээ. Хятадын албаныхан энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Лондон дахь Эзэн хааны коллежийн халдварт өвчний тандалт судалгааны олон улсын төвийн мэдээллээр халдварын тоо 1723-д хүрсэн байх магадлалтай гэнэ. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг тоог албаны ёсны гэж хүлээн зөвшөөрөөгүй. ДЭМБ нь уг вирусыг (2019-nCoV) коронавирус хэмээн нэрлэсэн юм. Нууцлаг вирусийн халдвар анх Үхань хотын далайн хүнсний захын ажилтнууд өвчилснөөр тархаж эхэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж