Хятад: 1723 үхлийн вирус халдварласан байх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Хятад: 1723 үхлийн вирус халдварласан байх магадлалтай

Хятад: 1723 үхлийн вирус халдварласан байх магадлалтай

БНХАУ-ын Ухань хотод нийтийн эрүүл мэндийн төвийн албаны хүмүүс 2019-nCOV гэх шинэ уушгины хаталгааны вирусээр 45 хүн өвдсөнөөс хоёр нь нас барсан тухай мэдээллээ.

Мөн Английн Лондон хотын "Империал" коллежийн хийсэн судалгаагаар энэ 2020 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар вирус илэрсэн тус бүс нутагт 1723 хүн өвдсөн байх магадлалтайг тогтоожээ. Энэ нь лабораторид батлагдсан 45 хүнээс даруй 35 дахин их хүнд шинэ үхлийн вирус халдварласан гэсэн үг юм.  Тус судалгааг Ухань хот дахь далайн зах дээрээс анх хэрхэн вирус тархсан байдлаар нь авч үзэн статистик төсөөлөл дээр тулгуурлажээ.

Одоогоор Хятад улсаас гадна Тайландад хоёр, Японд нэг хүнээс тус вирус илрээд байна. Ухань хот нь нийт 19 сая хүн амтай бөгөөд эдгээр хүмүүсээс 3400 гаруй нь өдөр бүр олон улсын нислэгээр нисдэг болохыг мэргэжилтнүүд тодорхойлжээ. Хэрвээ халдвар авсан гуравхан хүн л хилийн чанадад гарвал цааш халдаах магадлал нь хэдэн мянган хүнээр яригдана гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Мөн эрдэмтэд одоогоор халдвар авсан хүний тоог хамгийн багадаа 996 гэж үзэж байгаа бол дээд талдаа 2298 гэж үзжээ. АНУ-ийн Нью-Йорк, Лос-Анжелос, Сан-Франциско зэрэг гурван хотын нисэх онгоцны буудлуудад Ухань хотоос ирсэн хүмүүсийг шалгаж, шинжилгээнд хамруулж эхэлжээ. Мөн ХонгКонг болон Сингапур гэх газруудад ч үүнтэй адил арга замыг авч эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESSINSIDER.COM

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж