Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулснаар ханиаднаас сэргийлнэ | News.MN

Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулснаар ханиаднаас сэргийлнэ

Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулснаар ханиаднаас сэргийлнэ

Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулснаар ханиаднаас сэргийлнэ

Өвлийн улиралд  эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог.  Энэ нь бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг байна. Тиймээс өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих уламжлалт аргуудын нэг  бол хар цай ясны шөлөнд оруулах гэнэ.

Хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг сайн дэмждэг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулбал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай чанаж, бүлээнээр нь 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа болох аж. Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог аж. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж дааруулж болохгүй.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-19 202.55.188.45

odoo iim um demi shuu dee,shinjleh uhaan hugjijuur bnshu.odoo iim zuvulguu ugdug emch ch hovor,iluu harshlamtgai emzeg bolno

Avatar

Зочинд 2020-01-19 104.231.247.79

Харин ч шинжлэх ухаан эмийн бус эмчилгээг их дэмждэг болсон. Улс үндэстнүүдийн ардын уламжлалт эмчилгээний талаар хийсэн зөндөө олон судалгаа бий. Улс үндэстний уламжлалт арга барилуудыг дорд үзэж, эсэргүүцдэг тэр 19р зууны үзэл баримтлалаасаа шинжлэх ухаан татгалздаг болсон шүү. Харин янз бүрийн мухар сүсэг, лам хуврагт очдог байдал л ёстой явцгүй байх.

Avatar

Зочин 2020-01-19 202.126.88.45

Бор цай гэдэг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж