Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулснаар ханиаднаас сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулснаар ханиаднаас сэргийлнэ

Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулснаар ханиаднаас сэргийлнэ

Өвлийн улиралд  эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог.  Энэ нь бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг байна. Тиймээс өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих уламжлалт аргуудын нэг  бол хар цай ясны шөлөнд оруулах гэнэ.

Хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг сайн дэмждэг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулбал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай чанаж, бүлээнээр нь 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа болох аж. Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог аж. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж дааруулж болохгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж