Ираны хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлж буйгаар энэ сарын эхээр харамсалтайгаар Ираны пуужинд өртөн 176 хүний амьд насыг аван одсон Украины сүйрсэн онгоцны хар хайрцгийн Ираны тал Киевд хүлээлгэн өгнө хэмээжээ.
Ираны иргэний нисэхийн байгууллагын комиссын дарга Хасан Резайфар өнгөрөгч бямба гаригт албан ёсны мэдэгдэл хийхдээ “ Украины эрх баригчдын хүсэлтээр тус улсын сүйрсэн онгоцны хар хайрцгийг Иранд шинжилгээнд оруулаагүй.Харин Украинд шинжилж, анализ хийлгэхээр шилжүүлнэ” хэмээжээ. Мөн тэрбээр “Иран улс Украины сүйрсэн онгоцны хар хайрцган дах мэдээллийг шинжлүүлэхийн тулд Франц, Канад, АНУ зэрэг улсуудын шинжээчдээс тусламж гуйхад бэлэн байгаа. Хэрэв Киевийн мэргэжилтэн, шинжээчид энэхүү хар хайрцагнаас мэдээлэл боловсруулж , олж авч чадахгүй бол Францын талд тус хайрцгийг шилжүүлнэ” хэмээсэн байна.
Ираны албаны хүмүүс Украины зорчигч тээврийн онгоцыг унагаахдаа цэргийнхэн нь юу онилж байсныг тодорхойгүй хэлсэнгүй.
ЭХ СУРВАЛЖ : CNN.CO Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ