Тревор Ариза Блэйзерст ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Тревор Ариза Блэйзерст ирлээ

Тревор Ариза Блэйзерст ирлээ

NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны багуудын солилцоо наймаа эдгээр өдрүүдэд эрчимжиж байна. Өчигдөр /2020.01.18/ өрнөд бүсийн багууд болох Портланд Трэлблэйзерс болон Сакременто Кингс багууд нэгэн сонирхолтой солилцоог хийлээ.

Сакраменто Кингс баг Тревор Ариза, Калеб Сваниган, Ваньен Габриел нарыг Блэйзерс баг руу явуулж оронд нь Кент Бэйзмор, Энтони Толливер, драфтын хоёрдугаар тойргийн хоёр эрх авлаа.

 Өдгөө 30 настай Бэйзморын хувьд энэ улиралд 7.9 оноо, 4 самбар, 1.4 оновчтой дамжуулалт дунджилж байгаа. Харин Тревор Аризагийн хувьд NBA-ийн талбайд 16 улирлыг өнгөрүүлэхдээ 11 дэх багтаа тоглох болж байна. Энэ жил 36 настай туршлагатай хамгаалалт сайтай түүний хувьд энэ улиралд 6 оноо, 4.6 самбар, 1.6 оновчтой дамжуулалт дунджилж байна.

 Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж