Эрлин Хааланд дебют тоглолтондоо гангарлаа | News.MN

Эрлин Хааланд дебют тоглолтондоо гангарлаа

Эрлин Хааланд дебют тоглолтондоо гангарлаа

Эрлин Хааланд дебют тоглолтондоо гангарлаа

Германы Бундеслигийн 18-р тойргийн тоглолтууд өчигдөр /2020.01.18/ эхэллээ. Энэ тойргийн нэгэн чимэг болсон тоглолт Боруссиа Дортмунд болон Аугсбург багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс талбайн эзэд болох Аугсбург баг илүүрхэж тоглолтын 34, 46, 55, дахь минутанд Флориан Ниедэрлэхнэр болон Марко Рихтер нар тус тус гоол оруулан 3-1 харьцаатай тэргүүлж байв.                  

Гэвч энэ өвлийн солилцоо наймааны цонхоор шинэ багтайгаа нэгдээд буй 19 настай Норвеги хүү Эрлин Хааланд тоглолтын 56 дахь минутанд сэлгээгээр талбайд гаран тус тоглолтын хувь заяаг шийдлээ. Тэрбээр тоглолтын 59, 70, 79 дэх минутуудад дараалан гоолдож, дебют тоглолтондоо гангарлаа. Тоглолтын эцсийн үр дүн 5-3 гэсэн харьцаатай өндөрлөж Боруссиа Дортмунд шинэ довтлогчийнхоо ачаар 33 оноотой дөрөвдүгээр байрандаа үлдсэн бол Аугсбург 23 оноотой аравдугаар байранд бичигдэж байна.

 Боруссиа Дортмунд баг Эрлин Хааландыг Австрийн Рэд Булл Салзбург багаас 20 сая еврогоор худалдан авч 4.5 жилийн гэрээ үзэглэсэн билээ.

 Б.МӨНГӨНТАМИР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж