Нийтийн тээврийн хэрэгслээр U-money карт уншуулахгүйгээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэн болон мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлжээ. Бэлэн мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр, үйлчилсэн жолоочийг 25 мянган төгрөгөөр тус тус торгох юм. Улмаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр хянагч гаргаж ажиллуулах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 200-300 автобусыг хянаж эхэлжээ.
Автобусанд бэлэн мөнгө төлж зорчсоноор тухайн төлбөр жолоочийн халаасанд ордог тул автобусны засвар үйлчилгээ, шатахуун, тосны хүрэлцээгүй болдог байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ