EXO хамтлагийн Чен хэдхэн өдрийн өмнө өөрийнх нь хүүхдийг тээж буй олны танил бус охинтой гэрлэх гэж байгаа тухайгаа өөрийн гараар бичсэн захидлаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн билээ.Түүний олон үнэнч фэнүүд нь энэ баярт мэдээг сонсоод баярлаж байсан бол EXO хамтлагийн фэнүүд түүнийг шүүмжилж эхэллээ.
Өмнөд Солонгосын олон нийтийн цахим сүлжээгээр Ченд уурссан фэнүүд түүний “ хувиа хичээсэн”, “бодлогогүй” хэмээн шүүмжилж байна. Мөн түүнийг фэнүүдийнхээ итгэлийг алдсан тул уучлалт гуйж, өөрийн хүсэлтээр хамтлагаас гарах хэрэгтэй хэмээн үзэж байгаа ажээ.
Түүнд уурссан фэнүүдийн сэтгэгдлүүдийг нь сонирхуулбал,
-“ Чен цэрэгт ч яваагүй байж, яаж найз охиноо жирэмсэн болгож чадаж байна ? Энэ бол үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Тэрний од байх нь хэнд ч хамаагүй.”
-“Би Ченийг үзэн ядаж байна. Одоо яаж EXO хамтлаг найз охиноо гэрлэхээсээ өмнө хүүхэдтэй болгосон хүнтэй хамт байна… Зүгээр л явж үз" гэх мэтээр бичжээ. Аз болоход Чений үнэнч фэнүүд түүнийг ойлгож, үргэлж хамт байна гэдгээ илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ : KOREABOO.COM
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ