Тусгаар тогтносон улсуудын холбооны саммитаас өмнө Владимир Путин, Нурсалтан Назарбаев нар гуравдагч орнуудын зах зээлд гарах хамтарсан үйлдвэр барих асуудлаар ярилцсан байна. Тэд нисдэг тэрэг, галт тэрэг, авто машины үйлдвэр байгуулах талаар ярилцаж, шийдэлд хүрсэн төдийгүй Орос-Казахстаны нано технологийн анги байгуулахаар болжээ. Хамтарсан үйлдвэрийн бүтээгдэхүүн дотоодын хэрэглэгчид болон хамтын нөхөрлөлийн орнуудаас гаднах худалдан авагчдад зориулагдсан байх аж.
Өнөөдөр Астанад хуралдаж эхэлсэн Тусгаар тогтносон улсуудын холбооны саммитаар 17 чухал асуудал ярилцах бөгөөд ихэнх нь аюулгүй байдлын асуудал байх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР