Сургуулийн автобусаар зорчигдод бугуйвч тараана

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Сургуулийн автобусаар зорчигдод бугуйвч тараана

Сургуулийн автобусаар зорчигдод бугуйвч тараана

Сурагчдын амралт дуусч, маргааш хичээл эхлэхтэй холбоотойгоор “UB school” аппликэйшн зохион бүтээжээ. Энэхүү аппликэйшны тусламжтайгаар эцэг эхчүүд хүүхдийнхээ байршлыг хянах боломжтой. Ингэхдээ сургуулийн автобусаар зорчигч хүүхдүүдэд NFC чип бүхий бугуйвчийг даваа гаригаас /2020.01.20/ олгох юм.

Сурагчид автобусанд суух болон буух үедээ бугуйвчийг төхөөрөмжид уншуулна. Харин эцэг эхчүүд бугуйвчны бар кодыг “UB school” аппликэйшнд бүртгүүлэх ёстой аж. Сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн 33 чиглэлд 40 автобусаар сургуулийн автобус үйлчилж буй. Сургуулийн автобусаар нийт 29 сургуулийн 3000 орчим хүүхэд үйлчлүүлж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж