Сэрэмжлүүлэг: 165 тэрбумыг цахимаар луйварджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: 165 тэрбумыг цахимаар луйварджээ

Сэрэмжлүүлэг: 165 тэрбумыг цахимаар луйварджээ

Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л цагдаагийн байгууллагад хандсан цахим луйврын хэмжээ 165 тэрбумд хүрчээ. Энэ мөнгөний 50 орчим хувь нь гадаад гүйлгээ, төлбөр тооцооны явцад илэрсэн аж. Өөрөөр хэлбэл, цахим луйврын тал хувь нь гадагшаа чиглэсэн болохыг цагдаагийнхан онцолж байна.

Сануулж хэлэхэд, интерполоос ЦЕГ-т банкны төлбөр тооцоотой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэг гарч эхэлснийг сануулжээ. Тодруулбал картан дээр хэвлэсэн арав гаруй оронтой тоог ашиглаж дансан дахь  мөнгийг нь авсан үйлдэл өнгөрсөн жил бүртгэгдсэн байна. Ялангуяа гадаад  худалдаа эрхэлдэг байгууллагуудын хувьд харилцагч байгууллагуудтайгаа и-мэйлээр харилцаж байх явцад мэдээллээ алддаг байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас Монгол банктай хамтран иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  “ятгах тусам нягтал” аяныг нэг сарын турш өрнүүлж эхлээд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж