Крымчууд Украины банкуудад битүүмжлэгдсэн хөрөнгөө нөхөж эхэлжээ.
Өнөөдөр Украины олигарх Коломойскийн эзэмшилд байсан “Форос” амралтын газрыг дуудлага худалдаагаар худалдах аж. Дуудлагын анхны үнэ нь нэг тэрбум, 400 сая рубль.
Тус амралтын газар нь 500 гаруй үл хөдлөх хөрөнгийн байгууламжтай, Коломойскийн томоохон үл хөдлөх хөрөнгийн нэг юм.
Крымчуудын хөрөнгийг Украинд битүүмжилсний дараа олигархиуд Крым дэх 80 байгууламжаа хураалгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР