Харри, Меган хоёр 3.1 сая ам.долларыг буцаан төлнө

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Харри, Меган хоёр 3.1 сая ам.долларыг буцаан төлнө

Харри, Меган хоёр 3.1 сая ам.долларыг буцаан төлнө

Ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар хатан хааны ордноос явж, шинэ амьдрал эхлүүлэх шийдвэрийг хатан хаан дэмжиж, "Тэд манай гэр бүлийн үнэ цэнэтэй гишүүг хэвээр байх болно" гэж мэдэгдэлдээ онцолсон билээ.

Хосууд гэрээнд зааснаар “Суссексын гүн, гүнгийн ахайтан” гэсэн хэргэм зэргээсээ татгалзаж, Британийн төсвөөс ямар ч санхүүжилт авахгүй амьдрах, өмнө авсан мөнгөө буцааж төлөхөөр болсон байна.

Харри, Меган хоёр Уиндсорын шилтгээний ойролцоох гэртээ засвар хийхэд Британийн татвар төлөгчдийн мөнгөнөөс  3.1 сая орчим ам.доллар зарцуулснаа буцааж төлөхөөр болсон байна.  Хосууд 2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд хуримлаж, жилийн дараа Арчи нэртэй хүүтэй болсон юм.

Б.ЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж