Монголд хийдэггүй мэс заслын аргуудыг нэвтрүүлжээ | News.MN

Монголд хийдэггүй мэс заслын аргуудыг нэвтрүүлжээ

Монголд хийдэггүй мэс заслын аргуудыг нэвтрүүлжээ

Монголд хийдэггүй мэс заслын аргуудыг нэвтрүүлжээ

Тархи, зүрх, судасны нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн өнгөрсөн онд зургаан төрлийн мэс заслын сүүлийн үеийн аргыг нэвтрүүлжээ. Тус эмнэлгийнхний нутагшуулсан эмчилгээнүүдийг өмнө нь Монголд хийх боломжгүй байсан аж. Тухайлбал, хүүхдийн зүрхний хэм алдагдлыг засах аргыг нэвтрүүлснээр 11 хүүхдэд амьдрал бэлэглэжээ. Мөн хүүхдийн нүдний торлогийн хагалгаа хийн,гол судасны төрөлхийн нарийсалттай нярайд СТ аппаратын тусламжтайгаар  эмгэг засах эмчилгээг амжилттай хийсэн байна. Түүнчлэн зүрхний цочмог шигдээсний  хүндрэлээс болж хөхлөг булчин нь урагдсан өвчтөнд цусны зохиомол эргэлт үүсгэн, нээлттэй мэс засал хийж хоёр хавтас хавхлагыг нь сольсон байна. Мөн зүрхний титэм судасны архаг  бөглөрөлтэй өвчтөний шохойжсон хэсгийг сэтгэж, цусан хангамжийг сэргээх эмчилгээ хийжээ. Эдгээр  шалтгаанаар иргэд  гадаад явж эмчлүүлэх шаардлагагүй болжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-19 66.181.161.107

Ямар сайн хэрэг вэ. Хайрт эмч нартаа баяр хүргие. Баярлаж байна та нартаа

Avatar

Зочин 2020-01-19 66.181.184.98

Гайхалтай. Амжилт хүсье

Avatar

иргэн 2020-01-19 150.129.140.6

Эмч нартаа амжилт хүсье, сайхан байна. Маш их хичээл зүтгэлийн үр дүн дээ.

Avatar

Зочин 2020-01-19 119.40.98.177

мундаг эмч нарт баяр хүргэж амжилт хүсье. Монголын маш олон иргэд, хүүхдүүдэд амьдрал бэлэглэх сайхан боломж, олгосон сайхан чадварыг төр засаг үнэлдэг болмоор байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж