Малайз улсад онц хэрцгий аллагын золиос болж амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг одоо ч дэлхийн анхаарлын төвд байгаа билээ. Охиныхоо амиа алдсан хэргийн үнэн мөнийг тодруулахаар Ч.Шаарийбуу олон жил хөөцөлдөж байгаа юм. Уг хэрэг 2006 онд гарсан бөгөөд Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа энэ хэрэгт анхаарсан бол гэх асуулт тавигдаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн холбооны улсад болж буй Ази, номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзаж, Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг түүнээс хүсэхдээ “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэжээ. УИХ-ын дарга дээрх асуудлаар ойрын үед Монгол Улсын Их Хурлаас тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед түүнээс энэ хэргийг анхааралдаа авч өгөхийг аав нь хүсч байсан билээ. Харин олон жилийн дараа Малайзын төр засаг энэхүү хэргийг анхааралдаа авч ажиллах үед гэнэт иргэнийнхээ араас хөөцөлдөж байгаа нь түүний улс төрийн нэг оноо авах гэсэн арга заль гэж зарим улстөрч шүүмжилж байна.
ОХУ-ын удирдагч Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан асуудал дэлхийн төдийгүй Монголын улс төрийн анхаарлыг татаж байна. Учир нь, хойд хөршийн улс төрийн энэ үйл явдал Монголд хэрхэн нөлөөлөх бол гэсэн болгоомжлол бий юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ