Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хог огцруулсныг Пхеньян дах баттай эх сурвалжууд өчигдөр /2020.01.18/ мэдээллээ. Гадаад хэргийн сайд Ри Ён Хог огцруулж түүний оронд 2018 оны эхээр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн , CRPG буюу улсыг энхтайвнаар дахин нэгтгэх хороон дарга асан Ри Сон Гвоныг томиллоо. Хойд Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараахан энэ тухай зарлаагүй байгаа нь энэхүү үйлдэл нь тус улсын дипломат байдалд нөлөөлөхүйц томоохон улс төрийн өөрлөлтийн нэг хэсэг учраас гэж үзэж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ирэх пүрэв гаригт эсвэл түүнээс өмнө уг мэдээг Пхеньян хотод зохион байгуулагдахаар товлогдсон тус хотод оршин суудаг дипломат ажилтнуудын уулзалтан дээр зарлах магадлалтай хэмээжээ.
1956 онд төрсөн Ри Ён Хо нь өнгөрсөн оны есдүгээр сард жил бүр зохион байгуулагддаг НҮБ-ийн дэлхийн удирдагч нарын уулзалтанд оролцоогүй билээ. Тэрбээр Нью-Йорк хотод зохион байгуулагддаг уг арга хэмжээнд өмнө нь 2016-2018 онуудын хооронд оролцож байсан юм. Мөн тэрбээр 2003-2007 онуудын хооронд Лондон хот дах Хойд Солонгосын элчин сайдын албыг хашиж, цөмийн хөтөлбөрийн зургаан талт хэлэлцээрт Хойд Солонгосыг төлөөлж оролцож байсан байсан Пхеньяны гадаад хэлний их сургуулийг төгссөн англи хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байв.
Б.МӨНГӨНТАМИР
ЭХ СУРВАЛЖ : REUTERS.COM