Буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна | News.MN

Буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна

Буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна

Буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 2-ноос авч эхэлсэн. Тиймээс анх удаа  орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэнхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Өнгөрсөн жил  орон сууц худалдан авсан иргэд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгөх юм. Ингэхдээ орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байв.

Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэд бүрдүүлэх материалын жагсаалтад байх иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг татварын албанд ХУР системээс авах боломжтой тул иргэд заавал авчрах шаардлагагүй.

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ   

ШИНЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН АНХНЫ ЖИЛД: 

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%
  3. Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
  4. Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт/
  5. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
  6. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

Ашиглалтад байсан орон сууцыг хувь хүнээс худалдан авсан анхны жилд:

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбаруудын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
  3. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
  4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
  5. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

Өөрийн хөрөнгөөр орон сууц барьсан хувь хүний чөлөөлөлтөд хамрагдах анхны жил

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
  3. Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/
  4. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
  5. Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

Орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх дараагийн жилүүдэд:

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх

Хэрвээ та 2019 онд орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан бол 2021 онд тайлангаа өгч шинэчилсэн хуулийн дагуу 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ

МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд:

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
  3. Сургалтын  төлбөр төлсөн баримт / Сургалтын  төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /
  4. Суралцагчийн сургуулийн тодорхойлолт
  5. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт

ТӨРСӨН БУЮУ ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД

    1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
    2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх
    3. Сургалтын  төлбөр төлсөн баримт / Сургалтын  төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /
    4. Суралцагчийн сургуулийн тодорхойлолт
    5. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт

Өөрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахад:

  1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
  2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a), ТТ-06 (б)/ Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх /
  3. Сургалтын  төлбөр төлсөн баримт / Төлбөр төлсөн баримт болон “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
  4. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.

Харин 2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-19 66.181.161.101

Ххоат.ын буцаан олголт хэзээ орох вэ

Avatar

АШУҮИС 2020-01-19 66.181.161.101

Anagaahiin ih surguuli 2 dugaar semestriinhee tolboriig avahgvi, teriig ni huleegeed burduulj ogch chaddaggvi dee. online-aar toldog ter ni beegdeegvi bna gej huuhed heleed

Avatar

Зочин 2020-01-19 182.160.38.125

Иргэн та Монгол улсын татварын алба дээр очиж шилэн цонхны цаанаас чихэр долоонуу !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж