Хиллари Клинтоны компьютерийн хэрэглээг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтоны компьютерийн хэрэглээг шүүмжлэв

Фото: EPA

 

Үндэсний Аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтан байсан Томас Дрейкийн хэлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон албан мэдээ илгээхдээ хувийн компьютер ашиглаж байсан нь байж боломгүй хэрэг гэнэ.

 

"Клинтон бол дэлхийн бүх тагнуулчдын хувьд хамгийн гол бай. Гэтэл дөрвөн жилийн хугацаан дахь олон ажил  гэрийн серверээр дамжээ. Түүний гэрийн сервер Төрийн департаментынхаас илүү хамгаалалттай байсан. Бүх зүйлийг бодитоор харцгаая. Би өөрөө техникийн хүн. Тийм сервер яаж ажилладгийг мэднэ. Олон асуудал бий. Тиймээс Хилларигийн  энэ байдлыг би буруутгаж байна" гэж тэрбээр ярьжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж