Зээлтэй нь хожиж, зээлгүйнх нь хохь болов

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Зээлтэй нь хожиж, зээлгүйнх нь хохь болов

Зээлтэй нь хожиж, зээлгүйнх нь хохь болов

Шинэ онтой зэрэгцээд тэтгэврийнхнийг баярлуулан, гомдоосон Ерөнхийлөгчийн сюрпиризийн бэлэг одоо ч дуусаагүй байна.  Ахмадуудаа хоёр хувааж, баян, ядуугаар нь ялгасан түүний шийдвэр эмзэг бүлгийнхэн ахмадуудад биш эсрэгээрээ өндөр тэтгэвэртэй ахмадуудыг чиглэсэн нь олон хүнийг гомдооход хүрээд буй. Ээждээ томоос том гоёмсог харш барьж өгч байгаа зураг нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан ийнхүү Ерөнхийлөгч бас л хэл амны бай болж байна.

УИХ-аас энэ сарын 10-нд ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа чөлөөлөх тухай хуулийн төслийг баталж, зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг төр чөлөөлөхөөр болсон юм. Энэхүү хуулийн төслийг  зээл аваагүй ахмадууд эсэргүүцэж, гомдлоо илэрхийлж буй. Зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож,  ирэх 2021 оны тавдугаар сард буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөнгөжүүлэхээр болсон. Гэвч, төрийн энэ ялгавартай "бэлэг"-т ахмадууд сэтгэл дундуур байгаа билээ.

Иймд тэтгэврийн зээл аваагүй ахмадууд байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд тэтгэврийн зээлгүй 30 мянга гаруй ахмад Зээл аваагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хороонд нэгдсэн байна. Энэ талаар тус хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Зээл аваагүй иргэдийн ихэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр яаран ийм тогтоол гаргасанд ахмадууд гомдолтой байна. Зээл аваагүй олон мянган иргэд Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын даргад өргөдлөө бичиж, хүргүүлээд байгаа” гэлээ.

Зээлтэй ахмадуудыг 6 сая хүртэлх зээлээс чөлөөлж, зээлгүйд нэг сая төгрөгийн ваучер олгож буйгаа Ардын засаг байгалийн баялгийн тэгш хуваарилалт гэж тайлбарлах болсон. Гэвч, ахмадуудын хувьд иргэдээ ялгаварлан гадуурхаж байна гэсэн шүүмжлэлийг гаргаж буй юм.  Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ахмадууд цагаан сарын өмнө тэтгэврээ авч эхлэх бол зээлгүй нь "бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэгч болж байгаа билээ. Сар шинийн өмнө бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр зээлгүй тэтгэврийн хөгшид эдийн засгийн бодит  хямралд өртөх нь дамжиггүй.

Улсын хэмжээнд нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байгаа аж. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90 хувь нь буюу 207 мянга нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол 10 саяас дээш зээлтэй 5000 орчим ахмад байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
15
БурууБуруу
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж