Орост 95,1 сая тонн үр тариа цайруулав

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Орост 95,1 сая тонн үр тариа цайруулав

Аравдугаар сарын 1-ний байдлаар ОХУ 95,1 сая тонн тариа цайруулсан нь 2014 оны мөн үеийнхээс 1,7 хувиар бага байна гэж “Росстат” албанаас мэдээлэв.

Харин сахарын манжингийн хураалт 16,2 сая тонн хүрсэн байна.

Үр тариаг тариалангийн талбайн 87,4 хувиас хураасан ба 8,7 хувийн талбайгаас тариа хураах үлджээ. Маалингийн хураасан талбай нь бүх талбайн 67,1 хувь болжээ.

Нэг га талбайгаас хураасан тарианы дундаж үзүүлэлт өнгөрсөн оныхоос буурсан байв. Белгород мужид нэг гагаас 36,5 центнер (өнгөрсөн онд 45,2 ц), Воронеж мужид- 27,8 центнер (33,6 ц), Курск мужид – 32,1 центнер (44,2 ц), Орлов мужид – 30,5 центнер (44,1 ц), Тамбов мужид – 31 центнер (34,1 ц), Волгоград мужид – 18,7 центнер (21,7 ц), Ростов мужид – 31,8 центнер (32,3 ц), Саратовт – 13,7 центнер (18,9 ц), Татарстанд- 21,9 центнер (22,9 ц), Красноярскийн хязгаарт – 25 центнер (25,9 ц) дундаж ургацыг гагаас авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж