Амралтын өдрүүдээр үйлдвэрлэгчид хамгийн их хохирдог | News.MN

Амралтын өдрүүдээр үйлдвэрлэгчид хамгийн их хохирдог

Амралтын өдрүүдээр үйлдвэрлэгчид хамгийн их хохирдог

Амралтын өдрүүдээр үйлдвэрлэгчид хамгийн их хохирдог

Энэ жил монголчуудын хувьд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нийт 15 байгаа бол түүний 12 нь ажлын өдөр таарч буй. Тодруулбал, цагаан сар 2020.02.23-02.26-ныг хүртэл Даваагаас Лхагва гариг, Үндэсний их баяр наадам /2020.07.11-07.15/ Бямба-Лхагва гаригт  таарч байна. Мөн Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын 15 буюу зургадугаар сарын 5-нд Баасан гаригт таарч байгаа юм. Энэ мэтчилэн ажлын өдрүүдэд бүх нийтийн тэмдэглэлт баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэж  эдийн засагчид сануулсаар буй. Ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоход тухайн өдөр хийгдэх ёстой байсан бүтээмж эргэн нөхөгддөггүй  байна. Энэ нь улс орны эдийн засгийг доош татах нэг үндэслэл болдог байна.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр дээр долоо хоногийн амралтын хоёр өдрийг оруулан тооцвол бид жилийн 365 хоногийн 115 хоногт нь буюу 30 гаруй хувьд нь амарч, баярлан өнгөрүүлж байна. Олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүдэд аялал жуулчлал, худалдаа, нийтийн хоолны газар, зугаа цэнгэлийн газар, нийтийн тээвэр илүү  ашиг хүртдэг бол үйлдвэрлэлийн салбар байнга хохирч байдаг гэж судлаачид дүгнэж буй юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-19 202.55.191.130

Дэлхийн улс орнууд 7 хоногт 4 өдөр ажилладаг болох шинжтэй байна. Бүтээмж, ажил амьдралын баланс чухал. Худлаа суудал бөглөж суудаг гарууд л нэг их ажил хийдэг хүн болох гэж ядах юм аа.

Avatar

Ард 2020-01-19 49.0.212.181

Бүтээмж, цалингийн амжиргаа хангах байдал, хийж чаддаг нь үүнээс гарна даа…

Avatar

Зочин 2020-01-19 103.57.94.209

Harinch hojdog yum bishuu. Hudaldan avalt nemegdene. Bayariin reklamuudiig ted p yavuulj baigaa shuudee

Avatar

Vieille Homme 2020-01-19 182.160.1.141

Хойд хөрш ажлын улбайсан 5 хоногтой байснаас эрчтэйхэн 4 хоногтой болое гээд эхэлсэн.

Avatar

Зочин 2020-01-19 192.82.64.251

Заавал сайн муу талтай тэгэхээр одоо яая гэхэв. Гол манайх ажиллах хугацаандаа л сайн ажиллаач даанч бутээмж муутайдаа

Avatar

Malchin 2020-01-19 64.119.24.111

Улиралын онцлогтой үйлдвэрлэлийн ажилд маш их нөлөөлдөг юм. Нэн ялангуяа барилгын салбарт. Амрах дуртай шаарнууд, тэгээд бас бүтээн байгуулалт хийнэ гээд байгаа шүү хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж