Амралтын өдрүүдээр үйлдвэрлэгчид хамгийн их хохирдог

Хуучирсан мэдээ: 2020.01.19-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдээр үйлдвэрлэгчид хамгийн их хохирдог

Амралтын өдрүүдээр үйлдвэрлэгчид хамгийн их хохирдог

Энэ жил монголчуудын хувьд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нийт 15 байгаа бол түүний 12 нь ажлын өдөр таарч буй. Тодруулбал, цагаан сар 2020.02.23-02.26-ныг хүртэл Даваагаас Лхагва гариг, Үндэсний их баяр наадам /2020.07.11-07.15/ Бямба-Лхагва гаригт  таарч байна. Мөн Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын 15 буюу зургадугаар сарын 5-нд Баасан гаригт таарч байгаа юм. Энэ мэтчилэн ажлын өдрүүдэд бүх нийтийн тэмдэглэлт баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэж  эдийн засагчид сануулсаар буй. Ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоход тухайн өдөр хийгдэх ёстой байсан бүтээмж эргэн нөхөгддөггүй  байна. Энэ нь улс орны эдийн засгийг доош татах нэг үндэслэл болдог байна.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр дээр долоо хоногийн амралтын хоёр өдрийг оруулан тооцвол бид жилийн 365 хоногийн 115 хоногт нь буюу 30 гаруй хувьд нь амарч, баярлан өнгөрүүлж байна. Олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүдэд аялал жуулчлал, худалдаа, нийтийн хоолны газар, зугаа цэнгэлийн газар, нийтийн тээвэр илүү  ашиг хүртдэг бол үйлдвэрлэлийн салбар байнга хохирч байдаг гэж судлаачид дүгнэж буй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж