Цасаар шуурч, хүйтний эрч чангарна

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

Цасаар шуурч, хүйтний эрч чангарна

Цасаар шуурч, хүйтний эрч чангарна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд хүйтний эрч чангарах нь ээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
90
ГайхмаарГайхмаар
26
ХарамсалтайХарамсалтай
19
ХахаХаха
16
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
13
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж