Ёс зүйг боловсролын системээр дамжуулан олгодог

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Ёс зүйг боловсролын системээр дамжуулан олгодог

Монголд философийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэнд дэлхийн эрдэмтэд ёс зүйтэй нийгэм бий болгоход Философичид чухал үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлвэл хүний хөгжлийг тодорхойлох суурь нь ёс зүй гэж судлаачид тайлбарладаг. Ёс зүйтэй, ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй, боловсролтой хүн улс орны хамгийн том баялаг гэж ч тодорхойлдог. Сүүлийн 25 жил залуусд дээд боловсролын системээрдамжуулан хувь хүний сэтгэлгээ, гэр бүлийн хүмүүжил, төлөвшил дээр суурилан харилцааны үнэт зүйлсийн нэг, ёс зүйтэй байх зарчмыг философийн багш нар зааж байна.

Түүхийг сөхвөл философийн танхим анх 1946 онд Марксизм Ленинизм нэртэйгээр байгуулагдаж, салбар нь 1965 онд бий болсон байдаг. Энэ салбар нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд нийгэм хүмүүнлэгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гэж багш, эрдэмтэд үзэж байна.

Социалист нийгмийн үед үзэл суртлын түүчээ болж энэ чиглэлээр судлаач багш нарыг бэлтгэж ажилдаг байжээ. Харин ардчилсан хувьсгал бий болсоны дараагаар хөтөлбөр үйл ажиллагаа нь бүхэлдээ өөрчлөгдөж, үүнийгээ философийн шинэ эрин үе гэж нэрлэсэн байдаг. Товчхондоо шашинаар дамжуулан ёс зүйг нийгэмд тараана гэсэн үзэл суртлыг философичид өвөртлөдөг байна. Энэ нь эргээд хүн хүнээ гэсэн сэтгэл, би биенээ хүндэтгэх ёс зүй, амьд харилцааг бий болгоно. Ёс зүйтэй, эрдэм боловсролтой хүн бол Монголын хамгийн том хөрөнгө гэж философичид ярив.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж