Мянгат малчин бусдын малыг төхөөрсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

Мянгат малчин бусдын малыг төхөөрсөн байжээ

Мянгат малчин бусдын малыг төхөөрсөн байжээ

Төв аймгийн Лүн сумын малчин Б саахалтынхаа 20 гаруй хонийг хулгайлж, төрсөн дүүтэйгээ хамтран төхөөрч, махыг нь бусдад зарах гэж яваад цагдаагийнханд баригджээ.

Одоо түүнийг аймгийнх нь Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Малын хулгай хийж, бусдын малыг төхөөрсөн Б нь 1000 шахам толгой малтай байжээ.

Сануулахад, малын хулгайчид ногдуулах ялын бодлого суларснаас 2019 онд 1000 гаруй удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн юм байна. Иймээс УИХ-аас ялын бодлогыг чангатгаж, өнчин ишиг хулгайлсан ч хоригдох ялтай байхаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж