"Боинг 737 Макс" онгоцны компьютер асуудалтай

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

"Боинг 737 Макс" онгоцны компьютер асуудалтай

"Боинг 737 Макс" онгоцны компьютер асуудалтай

"Боинг 737 Макс" онгоц сүүлийн үед гадны нөлөөгүйгээр сүйрсэн осол хоёр ч удаа гарч 346 хүний амь авч одсон билээ. Үүнээс болоод уг загварын бусад онгоцыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хөөргөлгүй техникийн үзлэг, судалгаа шинжилгээ хийж байгаа юм. Харин саяханы нэгэн техникийн үзлэгээр Макс онгоцнуудын нислэгийн компьютерт асуудал байгаа нь ажиглагдлаа хэмээн тухайн салбарын өндөр мэдлэг бүхий эх сурвалж мэдээлжээ. Мөн энэхүү асуудал нь өмнө нь сүйрсэн хоёр онгоцтой холбоотой хийсэн системийн шинэчлэлтэй хамаагүй агаад ослын шууд шалтгаан биш гэнэ.

Учир нь асуудал компьютерийг асаахад ажиглагдсан гэнэ. Аливаа компьютер асахдаа үйлдлийн системийг хянах, аномалийг шалгах үйлдэл хийдэг. Тэгвэл онгоцны компьютерийг хөөрөхөөс нь өмнө буюу газарт байхад нь асаадаг учир дээрх асуудал нислэгийн үеэр гарахгүй ажээ. Эх сурвалжийн хэлснээр техникийн үзлэг цаашдаа энэ мэт асуудлуудыг илрүүлснээр Макс онгоцны гол асуудлыг олж тогтоон засах зорилготой гэнэ.

Өмнөх хоёр ослын шалтгаан хэмээн үзэж буй аюулгүй байдлын системийн үйлдлийн системийг засахаар Боинг компани хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Эх сурвалжийн хэлснээр энэхүү өөрчлөлт сайжруулалт нь Холбооны нисэхийн удирдлагын газрын програм хангамжинд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байгаа аж.

"Бид энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг хийхийн тулд шаардлагатай бүхнийг хийж, Холбооны нисэхийн удирдлагын газартай хамтран ажиллаж, үйлчлүүлэгчид болон хамтран ажиллагчдаа мэдээллээр хангасаар байх болно. Бидний хамгийн том зорилго бол 737 Макс онгоцыг эргэн үйлчилгээнд орохоос өмнө бүх аюулгүй байдлыг хангах юм" хэмээн Боинг компани мэдээлжээ.

Боинг компани Макс онгоцны сүйрлээс болж тэрбум тэрбумын алдагдалд орж, 2019 оны ихэнх үйл ажиллагаагаа цуцалж, онгоцны захиалга 183-аар цөөрч, хэтийн үнэлгээ нь "A"-аас "А-" болон буурчээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж