ОХУ-ын шинэ Ерөнхий сайд анхны томилгоогоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

ОХУ-ын шинэ Ерөнхий сайд анхны томилгоогоо хийлээ

ОХУ-ын шинэ Ерөнхий сайд анхны томилгоогоо хийлээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин анхны томилгоогоо хийлээ. Тэрбээр Холбооны татварын албаны даргын албан тушаалд Даниил Егоровыг томилсон юм.

Даниил Вячеславович Егоров нь 2005-2009 оны хооронд Москва дахь ОХУ-ын Холбооны татварын албаны 50-р хэлтсийн хяналтын дарга, шалгалтын хэлтсийн дарга, орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, 2009-2010 онд Москва дахь ОХУ-ын Холбооны татварын албаны хяналтын хэлтсийн орлогч дарга.

Мөн 2010-2011 онуудад – маргаан таслах хэлтсийн дарга, хувь хүмүүс, томоохон татвар төлөгчидтэй маргааныг шийдвэрлэх хэлтсийн дарга, хэлтсийн орлогч дарга, Холбооны татварын албаны шүүхийн урьдчилсан хяналтын хэлтсийн дарга, 2011 оноос 2020 оны нэгдүгээр сар хүртэл Холбооны татварын албаны орлогч даргаар ажиллаж байв.

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 21-р тушаалаар Даниил Егоровыг Холбооны татварын албаны даргаар томилов.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж